Бамбаруушинд нэр өгөх уралдаан зарлана

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Бамбаруушинд нэр өгөх уралдаан зарлана

Фото: Alexander Demianchuk / Reuters / Vostock photo


2014.04.26. Орос, Санкт-Петербург.
Ленинградын амьтны хүрээлэнд Услада нэртэй эмэгчин цагаан баавгай усанд шумбасаны дараа усаа сэгсэрч байгаа нь.

Одоо 27 настай Услада өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-нд төллөжээ. Түүнээс хойш  тэрээр анх удаагаа бамбруушийнхаа хамт задгай хашаанд гарч ирэн тэр хоёр усан сандаа шумбажээ.

Услада нэртэй баавгай туршлагатай ээж гэнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард төрсөн бамбрууш нь түүний 16 дахь төл нь болж байгаа ажээ. Эцэг баавгай Меньшиков нь мөн л Ленинградын амьтны хүрээлэнд амьдардаг. Хосуудын анхны төл нь 1994 онд мэндэлснээс  хойш ойролцоогоор хоёр жил тутам төллөж байгаа гэнэ.

Цагаан баавгайн эр нь бамбаруушдаа халддаг аюултай учир Меньшиков, Услада хоёрыг түр тусгаарласан байгаа. Бамбарууш эхийн дэргэд өсч байна. Түүнийг өөр нэг амьтны хүрээлэнгийн урилга иртэл бамбарууш эхийн хамт байх юм. Харин түүний хүйсийг тогтоож чадаагүй байна. Ичээнд нь байрлуулсан хэт улаан туяаны аппарат энд одоогоор тусаа өгөөгүй байгаа гэнэ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд нялх төлийн хүйсийг тогтоосны дараа түүнд нэр өгөх уралдааныг зарлах юм. Одоо байгаа ерөнхий хэмжээнээс нь түүнийг эм хүйстэй гэж таамаглаж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж