Осолдсон онгоцны талаар мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Осолдсон онгоцны талаар мэдэгдэл хийв

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас хойш сураггүй байгаа МН370 дугаар нислэгийн талаар шинэ мэдэгдэл хийжээ. Тэрээр сураггүй болсон Боинг 777-200 онгоцогцом эргэлт хийсний дараа цэргийн радарт илэрснийг баталсан байна. Гэхдээ тухайн үед Малайзын цэргийнхэн радарын дэлгэцэндээ илэрсэн онгоцыг  мөрдөн шалгаагүй гэнэ. Үүнээс өмнө Малайзын хэвлэлүүд сураггүй болсон онгоц цэргийн радарт илэрсэн гэдгийг мэдээлж байсан ч албаныхан үгүйсгэж байсан аж. Малайзын Ерөнхий сайдын энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Куала Лумпурт хийж буй айлчлалтай холбоотой хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Малайзын агаарын тээврийн 239  хүнтэй Боинг 777-200 онгоц Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа радарын дэлгэцнээс алга болж сураггүй болсон билээ. МН370 дугаар нислэгийг чиглэлээ өөрчилж ниссэнээр Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж буй юм. Энэ дагуу найман орны хамтарсан эрлийн баг нисэх, хөлөг, шумбагч онгоцны тусламжтайгаар Энэтхэгийн далайд сар гаруйн хугацаанд хайгуул хийж байна. Түүнчлэн далай доорххайгуулыгАНУ-ын цэргийн “Bluefin 21”шумбагч роботоор хийж байгаа юм.

Б.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж