
хүндэтгэх Хүндэтгэлийн төв Ансан хотын Олимпийн дурсгалын төв дээр түр
байгуулагдаад байна.
БНСУ-ын Инчоны боомтоос Чэжүг зорьж яваад өнгөрсөн лхагва гарагт(04.16) осолдсон “Sewol” усан онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа арав дахь дах өдрөө үргэлжилж байна. Аврах багийнхны мэдээлснээр 476 зорчигчтой онгоцноос 174 хүнийг аварч чадсан бөгөөд нас барсан хүний тоо 187-д хүрээд байна.
Севол усан онгоцны ослоор амь насаа алдсан зорчигчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх Хүндэтгэлийн төв Ансан хотын Олимпийн дурсгалын төв дээр түр байгуулагдаад байна. Одоогоор цогцос нь олдсон 119 зорчигчийн хөргийг Хүндэтгэлийн төвд байрлуулснаас 112 нь Ансан хотын Данвон хотын ахлах ангийн сурагчид, дөрөв нь тус сургуулийн багш нар, гурав нь бусад энгийн зорчигчид юм байна. Хөлөг онгоцон дээр 475 зорчигч байснаас ердөө 175 хүнийг аварч чадсан юм.
Өчигдөр болсон хүндэтгэлийн төвд 90 гаруй мянган жирийн иргэд ирж хүндэтгэл үзүүлсэн байна. Өмнөд Солонгосын олон нийтийн зүгээс Засгийн газрыг аврах ажиллагаа явуулахад цаг алдсан гэж шүүмжилж байсан бөгөөд өчигдөр /04.26/ тус улсын Ерөнхий сайд Чон Хон Вон ард түмнээсээ уучлалт гуйн сайн дураараа огцорч байгаагаа мэдэгдэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгост айлчлах үеэрээ /04.25/ эмгэнэл илэрхийлжээ.
“Севол” хөлгийн багийн 29 гишүүний 20 нь ослоос амь гарсан боловч 11 нь цагдаад баривчлагдан байцаагдаж буй.
Өнгөрөгч баасан, бямба гаригуудад тус улсад айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлжээ. 2014.04.25.
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вон сайн дураараа огцорлоо. 2014.04.26
Ослоор амь насаа алдсан зорчигчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх Хүндэтгэлийн төвд иргэд урд дараалан үүсгэн зогсож байсан ч тэд эмгэнэл илэрхийлсээр байв.
“Севол” хөлгийн багийн 29 гишүүний 20 нь ослоос амь гарсан боловч 11 нь цагдаад баривчлагдан байцаагдаж буй.
Одоогоор цогцос нь олдсон 119 зорчигчийн хөргийг Хүндэтгэлийн төвд
байрлуулснаас 112 нь Ансан хотын Данвон хотын ахлах ангийн сурагчид,
дөрөв нь тус сургуулийн багш нар, гурав нь бусад энгийн зорчигчид юм
байна.