Афганистанд нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.27-нд нийтлэгдсэн

Афганистанд нисдэг тэрэг осолджээ

Афганистаны өмнөд нутагт нисдэг тэрэг осолджээ. Ослын үеэр амь үрэгдсэн иргэд британий цэргийнхэн байсан талаар Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснийг Agence France-Presse дамжуулав.

Lynx нисдэг тэрэг Кандагар мужид унасан тухай Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Нисдэг тэргэнд Хаантны Нисэх хүчний гурван хүн, цэргийн тагнуулын албаны бэлтгэл цэргийнхэн явжээ. Тэд бүгд амь үрэгдсэн байна. Нисдэг тэргийг исламын дайчид буудаагүй харин эмгэнэлт тохиолдлын улмаас унасан талаар мэдээлэв.

Өмнө нь Афганд нисдэг тэрэг унах үед НАТО-гийн таван цэргийн албан хаагч үрэгдсэн талаар мэдээлэл гарч байсан.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж