
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Кидокорог өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай тохиролцож, хамтарсан мэдэгдэл гаргасан нь чухал ач холбогдолтой болсон тул тратегийн түншлэлийн хамтын ажиллагааг нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Элчин сайд Т.Кидокоро Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд /ODA/ Монгол Улсад цаашид ч эдийн засгийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглэсэн байна.
С.Отгон