
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шууд ярилцлагад оролцож, улстөр, нийгэм, эдийн засагт болж байгаа үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа ялснаас хойшхи хамгийн том, бас хамгийн дуулиан тарьсан сэдвүүдийг хөндсөнөөрөө энэ удаагийн Ц.Элбэгдоржийн байр суурийг сонсох, ажиглах, шинжих хүмүүс олон байсан болов уу. Цахим ертөнцөөр нэг жиргэж байгаа бор шувуунуудын жиргээнээс харахад ингэж дүгнэгдэж буй. Зарим нэгэн болжмор сэтгэл нь уужирснаа ч нуусангүй . Энэ хаврын улстөрийн тааламжгүй өнгө төрх, эдийн засгийн байдал, олон нийтийн дунд үүсээд байсан маргаан, эргэлзээ төрүүлсэн олон асуултад тэрбээр илэн далангүй хариулт өгснөөр ард түмний дунд үүсээд байсан “төр тогтворгүй болох нь” гэсэн хямралд цэг тавилаа. Түүний ярилцлага олон хүний сэтгэлийг уужруулсан гэдэг нь цахим ертөнцөөр тэнүүчилж байгаа жиргээнүүд харж болно. Ерөнхийлөгчийн байр суурийг олон нийт хэзээд хүлээж байдаг, тэр утгаараа түүний үг ямагт байгаа онодог гэдгийг дахин нотолж чадлаа. Магадгүй үүгээрээ Ц.Элбэгдорж улстөрийн гойд мэдрэмжтэй гэдгээ харуулсан биз. Тэр ард түмэн юу хүсч, хүлээж байгааг сонсч чаддагаа гярхай улстөрч гэлгээ харуулж чадлаа. Ямар ч байсан үндэсний эв нэгдлийн бэлгэлдэл болсон Ерөнхийлөгчийн ярицлагаас харахад сөрөг хүчний хүсч байгаа шиг улстөрийн тогтворгүй байдал үүсэхгүй гэдэг нь тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдын дэмжиж, түшиг тулгуур болж ажиллахаа энэхүү ярилцлагын үеэр илэн далангүй хэлсэн юм. Тодруулбал, “Би Ерөнхий сайдыг эдийн засаг, улстөрийнхөө удирдлагыг гартаа ав гэж хэлж байгаа. Үүнд нь түшиг тулгуур болж ажиллана гэснээс харахад Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнд багагүй итгэл, дэмжлэг үзүүлж байгаа бололтой.
Гэхдээ Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа нь нь ажлаа хийхгүй байгаа сайдуудын толгойг илсэн гэсэн үг биш гэдэг нь тодорхой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлснээр Засгийн газар улс орноо хөгжүүлэх, хямралаас гарах гарцаа эрчимжүүлэх, үүний тулд салбарынхаа ажлыг хийж чадахгүй байгаа зарим сайдуудтайгаа хариуцлага тооцох замаар ажлаа хийх хэрэгтэй болжээ.
Ямарч байсан сүүлийн өдрүүдэд өндөр аван Засгийн газрыг огцруулах дээрээ тулаад байгаа “давхар дээл”, мөн Хуульзүйн сайдыг огцруулах тухай асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаагаа тов тодорхой хариулт олон хүний сэтгэлийг уужруулсан биз ээ.
Н.ХҮСЛЭН