
Нийтдээ 36 цагийн хөтөлбөрийн хүрээнд маш богино хугацаанд хүүхдэд амьдралын наад захын хэрэгцээ шаардлагатай зүйлсийг сургаж, хүүхдийн ур чадварыг нэмэгдүүлж болдог гэдгийг харуулахын тулд уг хөтөлбөрийг “Эх орон-36” гэж нэрлэжээ. Хөтөлбөрт нийслэлийн таван дүүргийн 5000 орчим хүүхэд хамрагдах бөгөөд хамгийн анхны суралцагчид нь Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд болж байсан юм.
Д.БҮҮВЭЙ