Соёлын өвийн талаарх олон улсын хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.26-нд нийтлэгдсэн

Соёлын өвийн талаарх олон улсын хурал болж байна

Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд “Музей ба соёлын өв, туршлага, шинэчлэл, музей судлал”-ын олон улсын хурал болж байна.  Өнөөдөр өглөө эхэлсэн тус хуралд Монгол, ОХУ, Казакстан, Тайвань зэрэг улсын нийтдээ 60 гаруй эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүлж байгаа ажээ. Анх энэ хурал нь Казакстан улсаас гараагаа эхэлсэн бөгөөд манай улсад тав дахь удаагийн хурал нь ийнхүү болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд соёлын өвөө хамгаалах, судлахаас гадна түүн дээрээ тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байгаа. Тус хурлаар хэлэлцэгдэж байгаа илтгэлүүд ч мөн энэ сэдвийн дор явагдаж байгаа ажээ.  

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж