
болсон 370 дугаар нислэгийг хайх ажилд АНУ өнгөрсөн сар гарангийн
хугацаанд 11 сая ам.долларыг зарцуулаад байгааг Батлан хамгаалах яамнаас
нь мэдээллээ. Америкийн нисэх хүчний мэдээллээр өнгөрсөн 47 хоногийн
эрлийн хугацаанд өдөрт 234 мянган ам.долларыг сураггүй болсон онгоцны
хайгуулд зарцуулсан байна. Үүнээс 4.6 сая ам.долларыг техникийн засвар
ашиглалтанд, 3.2 сая ам.долларыг далайн осол аваарын үед хүмүүст үзүүлэх
тусламжинд хандивлаж, 3.6 сая ам.долларыг усан доогуур хайгуул
явуулахад зарцуулсан аж. Тухайлбал, Америкийн цэргийн “P-8 Poseidon”
хоёр онгоцоор нэг цаг хайгуул явуулахад 4200 ам.доллар зарцуулдаг гэнэ.
Үүнээс гадна Энэтхэгийн далай доогуурх хайгуулын ажилд Америкийн
“Bluefin-21” шумбагч роботыг ашиглаж буй билээ.
Куала Лумпураас
өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Бээжинг чиглэн хөөрсөн Боинг 777-200
онгоцны эрэлд олон улсын хамтарсан баг гарч, цэргийн нисэх болон хөлөг
онгоц, нисдэг тэрэг, шумбагч зэргийг ашиглан хайгуул хийсээр буй. 239
хүнтэй сураггүй болсон 370 дугаар нислэгийг Энэтхэгийн далайд осолдсон
гэж үзэж буй юм.
Б.АНХТУЯА