Ц.Элбэгдорж: Х.Тэмүүжин үнэт зүйлтэй залуу хүн

Хуучирсан мэдээ: 2014.04.26-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Х.Тэмүүжин үнэт зүйлтэй залуу хүн

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж UBS телевизийн “Кофе юу, цай юу” ярилцлагын шууд нэвтрүүлэгт оролцон цаг үеийн байдлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр энэ үеэрээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудал болон цагдаа, шүүхийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар өөрийн санал бодлоо өгүүлсэн юм. Ерөнхийлөгч Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаар хэлэхдээ “Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй, залуу хүн. Алдах юм байлгүй л яахав. Гэхдээ энэ хүн суралцаж байгаа. Одоо улам цаашаа эрч хүчтэйгээр ажиллах байх” гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилцлагынхаа үеэр “Бид Хууль зүй, шүүхийн салбарт хийж байгаа шинэчлэлээсээ хэзээ ч ухрахгүй” хэмээн мэдэгдсэн юм. 

Т.ДАРХАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж