Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.04.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 
Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
 Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шөнөдөө цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.        

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 10-15 градус, нутгийн баруун хэсгээр 13-18 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж