Собянин эхнэрээсээ салж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Собянин эхнэрээсээ салж байна

Сергей Собянин.
Фото: mos.ru

Оросын нийслэлийн захирагч Сергей Собянин өөрийн эхнэр Иринатай 28 жил хамтран амьдарсны дараа салж байгаа тухай хотын захиргаан дахь эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ талаар тодорхой дэлгэрэнгүй мэдэээлэл байхгүй ч гэр бүлийн хосууд “салах шийдвэрээ хамтран ярилцаж байж гаргажээ”.

Собянин өөрөө салж буйгаа батлан хэлсэн ба “бид бие биенээ хүндэтгэдэг, сайн харилцаагаа хадгалан үлдсэн. Биднийг ойлгож, бидний хувийн амьдралын эрхийг  хүндэтгэн үзэхийг гуйя” гэж хотын захирагч хэлжээ.

Ирина Собянина (төрөхийн Рубинчик)  ярихдаа, тэд Когыльма хотод танилцаад 1986 онд гэрлэжээ. Тэр жилийнх нь аравдугаар сар анхны охин Анна төржээ. Хоёр дахь охин Ольга нь 1997 онд төржээ.

Сергей Собянин 200-аад онд Тюмень мужийн захирагчаар, эхнэр нь мужийн хүүхдийн хөгжлийн төвд ажиллаж байсан гэнэ. 2011 онд эхнэрээ хүүхдийн цэцэрлэгийн багш гэж Собянин хэлж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж