
Х.Лхагвасүрэнгийн “Нарыг хайрла” анхны бие даасан тоглолт болох сургаар
фэнүүд нь “Hi-Fi Mega Store” болон “UB Palace”-ийн кассаас тоглолтын
тасалбар сураглах болсон гэнэ. Шинэ мэдээлэл хүргэхэд, тавдугаар сарын
18-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох түүний анхны бие даасан
тоглолтын тасалбарыг өнөөдөр оройноос эхлэн худалдаанд гаргахаар болжээ.
Тасалбарын
үнэ 15 мянган төгрөг бөгөөд “Hi-Fi Records”-ын бүх салбараар болон “UB
Palace”-ийн кассаар худалдах юм байна. Тоглолтыг “New Star”, “Лемон”
студийн уран бүтээлчид хамтран зохион байгуулж байгааг сануулъя.
М.Урин