Сүүлийн 10 жилд Грек анх удаагаа төсвийн алдагдалгүй байв

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Сүүлийн 10 жилд Грек анх удаагаа төсвийн алдагдалгүй байв

Эдийн засгийн сүйрлийн дөрөв дэх жилийн дараа Грек өрийн дарамтаас гарах чухал алхамаа хийлээ. Германы dpa агентлаг лхагва гаригт мэдээлснээр, өнгөрсөн арван жилийн дотор анх удаагаа Грекийн ашиг нь зарлагаасаа давсан байна. Төсвийн анхны профицит 2013 онд 1,5 тэрбум евро буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0,8 хувьтай тэнцжээ. Энэ тухай Еврокомиссийн төлөөлөгч Брюссель хотноо мэдэгдэв.

Алдагдалгүй төсөв нь өрийн дарамтыг бууруулах мөн Грекийн эдийн засгийг сэргээхэд тустай гэж шинэ мэдээнд тайлбар хийхдээ Еврокомиссийн нарийн бичгийн дарга Саймон О"Коннор тэмдэглэв. Хэдэн жилийн уналтын дараа 2014 онд эдийн засгийн өсөлт гарна гэж Грекийн Засгийн газар найдаж байна. Дөрөвдүгээр сарын эхээр Грек олон улсын хөрөнгийн зах зээлд буцан орж таван хувийн хүүтэй 3 тэрбум евроны үнэт цаасыг байрлуулсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж