
Фото: ABI / Bolivian Presidency / Reuters
Мунсууруулах бодис зөөж байгаа онгоцнуудыг сөнөөхийг цэргийнхэнд зөвшөөрсөн хуулинд Боливийн ерөнхийлөгч Эво Моралес гарын үсгээ зуран баталгаажуулсан тухай Prenza Latina агентлаг мэдээлжээ.
Боливийн агаарын орон зайг хамгаалах тухай хуулийг мягмар гаригт баталгаажуулсан ба уг хуулийн дагуу хар тамхи зөөсөн онгоцнуудыг тус орны тэнгэрт сөнөөж болох болжээ. Одоо энэ хуулийн тусламжтайгаар бид мансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэх тэмцлийг сайжруулах боломжтой боллоо гэж Моралес мэдэгджээ.
Өмнө нь хар тамхи зөөсөн онгоцыг угтан барих боломжтой харин түүнийг сөнөөх эрх цэргийнхэнд байсангүй. Мөн Латин Америкт агаарын орон зайг хамгаалах хуульгүй ганц орон нь Боливи байжээ. Латин Америк гэмт хэргийн төвшин хамгийн өндөртэй.
Тэр нь мансууруулах бодисны наймаатай холбоотой байлаа.