
Уг технологи нь утсаар яригчийн дуу хоолойны хүчдэлээс гадна энгийн үед утасны ойр орчимд гарч байгаа чимээ, тоглож байгаа хөгжмийн хүчдэлийг цуглуулж, гар утсыг цэнэглэх онцлогтой ажээ. Гэхдээ аливаа юм бүхэн сөрөг талтай байдгийн адил хэрэв уг технологийг нэвтрүүлээд эхэлбэл хүн бүр утсаараа хашгирч ярьдаг болохвий гэсэн айдас судлаачдад төрж байгаа бололтой. Дуу чимээнээс цахилгаан гарган авах шинэ технологи нь 100 децибел хүртэлх чимээнээс 50 миливольт цахилгаан хуримтлуулах хүчин чадалтай.
Б.Энхцэцэг