Н.Батбаяр: Архи, тамхи бол тансаг хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр: Архи, тамхи бол тансаг хэрэглээ

УИХ-ын чуулганы хуралдаан 09.56 цагт  эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өчигдөр чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт, тодруулга авсан нь өнөөдөр үргэлжиллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Эдийн засаг эрчимжүүлэх талаар тодорхой арга хэмжээ байхгүй, лоозон маягтай харагдаад байна.  Жишээлбэл, аж үйлдвэр гэх мэт томоохон хөрөнгө оруулалт шаардсан эдийн засагт үр өгөөжөө өгөх арга хэмжээний талаар байхгүй байна. Тодорхой арга хэмжээг яагаад оруулж ирээгүй вэ. Эдийн засгийн оношийг зөв тодорхойлж, дэс дараатайгаар авах арга хэмжээгээ тодорхой ярихгүй, бичээгүй байна. Ерөнхий сайд яагаад орж ирэхгүй байна вэ” гэсэн санал илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Бакей “Валютын ханшны эрсдэлийг бууруулахаар бүх чиглэлд тодорхой хэрэгслүүдийг хэрэглэнэ гэсэн байна. Тодорхой ямар арга хэрэгсэл хэрэгжүүлэх вэ, гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо тааламжтай нөхцөл байдлаар Монголдоо хадгална” гэдэгт тайлбар  өгөхийг хүссэн. Энэ асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Жижиг бизнест маш их дэмжлэг хэрэгтэй. Тиймээс жижиг, бизнес эрхлэгчдийн татварыг тодорхой хугацаанд бууруулах, зээлийн батлан даалтыг гаргаж өгөх, түрээсийн тухай хууль батлахаар ажиллаж байна.  Гадаадын хөрөнгө оруулагч, гадаада байгаа монголчуудын хөрөнгийг ч татах чиглэл рүү эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл, Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд таатай, боломжийн нөхцөлтэйгээр хадгаламжийг татах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Зоригт “Төрийн өмчит болон орон нутгийн өмчит олон компаниуд байдаг. Тэднийг  энэ удаад нэг мөсөн хувьчлах боломж байхгүй юу. Мөн тансаг хэрэглээнээс бусад салбартгэж тогтоолд тусгасан байна. Энэ тансаг хэрэглээ хэдэг нь юу гэсэн үг вэ, тайлбарлаж өгөөч. Хөрш орнуудтай эдийн засгийг хөгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал Бичигтийн боомтоор дамжуулан ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ” гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бичигтээс-Хөөт-ОХУ руу гэсэн төмөр зам барих гэж байна. Мөн энэ чиглэлд авто зам барих асуудлыг ярьж байна. Тансаг хэрэглээ гэдэг нь архи, тамхи, өндөр үнэтэй машиныг хэлж байна. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах, татан буулгах, хувийн компанийн зарчмаар ажиллаж чадахгүй бол татан буулгах нь зүйтэй гэдэг байр суурийг баримтлаж тусгасан” гэсэн тайлбарийг өглөө.

УИХ-ын гишүүийн асуулт хариулт үргэлжилж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж