Гарцгүйгээс үүссэн холбоо

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Гарцгүйгээс үүссэн холбоо

-ФАТХ ба ХАМАС нэгдсэн Засгийн газар байгуулахаар тохиролцов-

Фото: Reuters

Долоон жилийн турш Газын зурвасыг хянаж байсан Палестин ХАМАС хөдөлгөөн эрх баригч ФАТХ хөдөлгөөнтэй сөргөлдөөнөө зогсоож буйгаа зарлав. Ажиглагчид лхагва гаригт байгуулагдсан гэрээг гарцгүйгээс үүдэлтэй гэж хэлж байна. Талууд сөргөлдөөнийг үргэлжлүүлэхэд аль аль талдаа ямар ч ашиггүй.

ХАМАС ба ФАТХ хоёр зөрөлдөөнөө зогсоон нэгдсэн Засгийн газар байгуулна гэлээ. “Палестиний нийгэмлэгийн хагарлын үе дууссаныг бид зарлаж байна” хэмээн Газын зурвасын Засгийн газрыг толгойлж байгаа ХАМАС хөдөлгөөний лидерүүдийн нэг Исмаил Хания лхагва гаригт мэдэгдлээ.

Гэрээнд Махмуд Аббасын удирдлагын дор гарын үсгээ зурцгаасан байв. Гэрээний дагуу тэд нэгдсэн Засгийн газар байгуулж, газар нутгаа нэгтгэж, бүх нийтийн сонгууль явуулахаар болжээ. ФАТХ, ХАМАС хоёр хагарлыг туулахаар 2011 онд тохиролцсон боловч тэд аман тохиролцооны хэмжээндээ үлдсэн байлаа.
Палестинчуудын эвлэрлийн талаар Оросын Гадаад хэргийн яам өөрийн үнэлгээг хамгийн түрүүнд гаргав. “Палестинчуудын эвлэрэлийн үйл ажиллагааг сэргээх практик зүтгэлийн тухай мэдээг Москвад эерэгээр хүлээн авч байна. Үүнтэй холбоотойгоор Иордан голын баруун эргээс Газын зурваст палестины төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 22-ноос хийж байгаа айлчлалыг чухал хэмээн үнэ” гэж оросуудын мэдэгдэлд өгүүлжээ.

Энэ алхамыг зөв чиглэл гэж үзэж байна. Палестиныг чөлөөлөх байгууллага ба Арабын энхийн санаачлагын үндсэн дээр палестинчуудын эв нэгдлийг Москва чухал гэдгийг үзэж ирсэн юм. Палестины ард түмний хүсэл эрмэлзлэлгүйгээр Израиль, Палестины хооронд шударга, энх тайвныг тогтоох боломжгүй хэмээн Москва дүгнэжээ.

Өмнө нь энэ хоёр байгууллагын эвлэрэх гэсэн орлогуудаас хамгийн үр дүнтэй нь энэ болж буйг орос шинжээч Георгий Мирский хэлэв. “Сөргөлдөөнийг хааж, Палестины улсыг байгуулахаар Жон Керрийн тогтоож өгсөн дөрөвдүгээр сар дуусч байна. Тэр нь амжилт олсонгүй. Керри бүтэлгүйтлээ. Тэрээр Нетаньяхуд нөлөөлсөнгүй. Ийм байдлын улмаас палестины хоёр тал үйлдэл хийх шилдэг үедээ орж байна. ХАМАС-ын  хувьд өөрийн байдлыг сайжруулах эрмэлзэл нь энэ юм. Газад байдал улам улмаар муудаж байна. Мөн хөдөлгөөний нэр хүнд унасан байгаа тэгээд тэд санаачлага гаргаж байна” хэмээн шинжээч тайлбарлав.

Махмуд Аббасын хувьд ч мөн ялгаагүй. “Түүний нэр хүнд бас л уруудсаар байгаа. Америкчуудад тэр хөдлөгдөж яваад тусыг эс олов. Керритэй хийж байсан хэлэлцээр унасан учир түүнд байр сууриа бэхжүүлэхэд шинэ санаачлага хэрэгтэй болсон” гэж шинжээч үзлээ.

Холбоо байгуулснаар ХАМАС юу алдахгүй нь ойлгомжтой . Алдах зүйл ч байхгүй. Харин Аббас америкчуудын дэмжлэгт хандлагаа чиглүүлж ирсэн учир одоо нэгдсэн Засгийн газрыг нь АНУ дэмжих үү эс дэмжих үү гэдэгт л хамаг асуудал орших болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж