«Рособоронэкспортын» эсрэг хориг тавихыг Пентагон зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

«Рособоронэкспортын» эсрэг хориг тавихыг Пентагон зөвшөөрөхгүй

Фото: David B. Gleason

Оросын компаниас Афганистаны зэвсэгт хүчинд зориулан Ми-17 нисдэг тэргийг худалдан авахыг зогсоох мөн «Рособоронэкспорт» компанийн эсрэг хориг арга хэмжээ тавихын эсрэг байгаагаа Пентагон мэдэгдэв гэж Christian Science Monitor сонинд бичжээ.

Хэвлэлийн мэдээгээр, Украины хэрэг явдлын улмаас Америкийн Конгрессийн “Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд” өөрсдийн хоригийг бэлтгэж байгаа гэнэ. Оросын зэвсгийн экспорт хийдэг компанийг Сири, Иранд зэвсэг нийлүүлж байгаа хэмээн хууль тогтоогчид хориг арга хэмжээнд хамруулах санаатай байгаа гэж Christian Science Monitor сонин бичжээ.

Гэсэн ч Пентагон хууль тогтоогчдоос «Рособоронэкспортын» эсрэг хориг арга хэмжээ авахгүй байхыг гуйж байгаа ажээ.

Конгрессийн Дээд танхимд Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөл оруулахад «Рособоронэкспорттай» холбогдсон төрийн байгууллагуудын тухай тусгагджээ. Төсөлд Оросын компанитай Америкийн төрийн ямар ч бүтэцийг ажиллахыг хориглосон байв. Үүний өмнө хууль тогтоогчид Батлан хамгаалахын сайд Чак Хейгалд хандан Оросын цэргийн техникийн экспортлогчтой хамтран ажиллахаа зогсоохыг шаардсан байлаа.

Өнгөрсөн онд «Рособоронэкспорт» ба АНУ-ын Засгийн газар хоёр Афганистанд 30 нисдэг тэрэг нийлүүлэх томоохон гэрээ байгуулсан байлаа. Өнгөрсөн жилийн сүүлчээр оросууд энэ гэрээний дагуу зургаан нисдэг тэрэг нийлүүлснээ мэдэгдсэн байв. Олон улсын терроризмтай тэмцэх үүднээс Афганистанд нийтдээ Ми-17В5 маркийн 63 нисдэг тэргийг $1,333 тэрбумаар нийлүүлэх юм. Эдгээр машинууд нь шөнийн харах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Ми-8/17 нисдэг тэрэгний шинэчлэгдсэн Ми-17В5 загварыг Казанийн нисдэг тэрэгний үйлдвэрт угсардаг. Одоо дэлхийн 80 гаруй оронд 2,4 мянган Ми-8/17 нисдэг тэрэг ашиглагдаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж