Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах бол Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн нутгаар их цас орж, төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурах тул малчид, тээвэрчид, иргэд та бүхэн цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэргийлнэ үү.

2014 оны 4 дүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Говь-Алтай, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 26-наас дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст сэрүүснэ.