Машины эвхэгддэг суудал бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Машины эвхэгддэг суудал бүтээнэ

Хүүхдийн төрсөн цагаас нь эхлээд л автомашинаар авч явах үед хэрэглэдэг хамгийн чухал зүйлийн нэг бол хүүхдэд зориулсан машины суудал. Олон брендүүд хүүхдэд зориулсан машины суудал үйлдвэрлэдэг ч “Volvo” өмнө нь гарч байгаагүй шинэлэг суудлыг бүтээхээр ажиллаж буйгаа мэдээлжээ.

Энэ нь эвхэж болдог суудал юм. Ингэснээр авч явахад авсаархан, хөнгөхөн болж эцэг эхчүүдэд таатай боломж олгох юм байна.

Хэрэглэхгүй үедээ жижиг цүнхэн эвхээд хийчихэж болдог энэхүү хүүхдэд зориулсан суудлыг 100 см-ээс дээш өндөртэй хүүхдүүдэд зориулан бүтээж байгаа ба ирэх улирлаас худалдаанд гарах юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж