Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Хаан цэцэглэлт

Фото: Yves Logghe / AP / East News

2014.04.22. Бельги. Брюсселийн хойд хэсэг дэх Лакен дэх хааны ордны цэцэрлэгт байрлах цэцгийн хүмэмжинд зураг авч байгаа бүсгүй. Олон нийтэд зориулан хаантны цэцгийн хүлэмжийг хаварын цагаар хоёр долоо хоногийн дотор нээдэг. Энэ үеэр тэнд ургах ихэнх цэцэг цэцэглэх бөгөөд тэнд 5000 гаруй төрлийн ургамал, мод бут ургадаг. Тэдний зарим нь 250 жилийн настай гэнэ.
 
Лакений ордныг 1874 ба 1895 онуудын хооронд босгосон ба түүнийг  II Леопольд хааны захиалгаар бүтээжээ. Одоо уг ордон нь Брюсселийн гол түүхэт газруудын нэг юм. Уран барилгач Альфонс Балатын зураг төслөөр босгосон цэцгийн хүлэмж нь пөмбгөр дээвэр, цамхгууд, галарейнаас бүрэлдсэн шилэн хотхон мэт. Тэрээр 2,5 га тайлбайг эзэлдэг ба  автомат төхөөрөмжөөр микро орчинг нь бий болгодог ч услалт ба халаалтын систем нь хэвээр үлджээ Байгууламжийг халаахад жилдээ 800 мянган литр шатахуун зарцуулдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж