
2014.04.21. Австрали, Катумба. Их Британийн жонон Уильям хадан цохионы эрмэгээс доош харж байна. Цэнхэр гэгдэх уулнаас түүнийг олсоор буухыг Кембрижийн герцогийн ахайтан Кэтрин харж байх болно. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд оруулсан энэ ууланд очих нь Уильям, Кейт, ба тэдний хүүхэд бяцхан жонон Жорж нарын Шинэ Зеланд, Австралид хийж буй 19 хоногийн айлчлалын хөтөлбөрт бичигдсэн байлаа.
Алсаас харахад цэнхэр өнгөтэй учраас энэ уул өөрийн нэрийг авчээ. Энэ хавьд ургадаг эвкалипт модны 90 гаруй төрлийн ялгаруулан ууршуулдаг эфирийн тосны ууршилтаас тэр өнгө үүдэлтэй аж.
Цэнхэр уул нь 720 метр хүртэл гүнзгий хавцлуулаар хэрчигдсэн байгаа ба Шинэ Өмнөд Уэльс мужийн Сидней хотоос баруун талын Уст их нурууны хэсэг нь болдог. Хүрхрээ, уулын ширүүн урсгалт голууд, эгц налуу энгэр зэрэг нь жуулчдын сонирхлыг ямагт татаж байдаг. Катумба хотын ойролцоо Цэнхэр ууланд 50 градусаас их огцом налуутай төмөр зам байдаг нь дэлхийн хамгийн огцомын гэж нэрлэгдэнэ.