Тэтгэврийн ялгааг арилгах хуулийн төсөл санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн ялгааг арилгах хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,  тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Тэрбээр төсөлдөө “1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойшхи үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэрээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэртэй тэнцүүлэн тооцож олгоно" хэмээн зааж,  төслөө Засгийн газарт өргөн мэдүүлжээ. Засгийн газрын хувьд дээрх төсөлтэй холбогдуулж саналаа гаргах юм. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж