Гамбууш “Өдөн дэр”-ийг хөтлөхөөс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Гамбууш “Өдөн дэр”-ийг хөтлөхөөс татгалзжээ

Үдэш бүр “С1” телевизээр “Өдөн дэр” нэвтрүүлгийг олны танил бүсгүйчүүд хөтөлсөөр багагүй хугацаа өнгөрсөн. Олны танил хүмүүсээр нэвтрүүлгээ хөтлүүлж, үзэгчид хэн хамгийн дур булаам, хамгийн сайн хөтөлснийг шалгаруулах байсан. Шалгаруулалтад дуучин Ану, Нара, загвар өмсөгч Г.Гантунгалаг, Гамбууш, жүжигчин Б.Хулан нар нэвтрүүлгийг хөтөлсөн. Харин тэднээс “Х-Түц” хамтлагийн жүжигчин Б.Хулан үзэгчдээс хамгийн их санал авсан бол дуучин Нара удаах байрт оржээ. Харин дуучин Ану 2565 хүний саналаар гуравдугаарт жагссан байна. Харин хамгийн царайлаг хөтлөгчөөр жүжигчин Б.Хулан, хамгийн дэгжин хөтлөгчөөр Ану, хамгийн даруухан хөтлөгчөөр загвар өмсөгч Г.Гантунгалаг, хамгийн сайхан инээмсэглэлтэй хөтлөгчөөр дуучин М.Нара, хамгийн нүүрэмгий хөтлөгчөөр Гамбууш тодорч байсан. Харин одоо тус нэвтрүүлгийнхэн дахин олны танил хүмүүсээр нэвтрүүлгээ хөтлүүлж үзэгчдийн саналыг авч байгаа аж. Энэ дунд шар хэвлэлийн баатар Гамбууш дахин хөтлөх байсан ч татгалзсан байна. Гамбууш өөртэй нь зэрэгцүүлж залуу охидуудыг хөтлүүлсэнд эгдүү нь хүрсэн бололтой. Ямартай ч тэр “Хэдэн годгоносон охидуудыг надтай зэрэгцүүлж хөтлүүлж дургүй хүргэдэг байна ш дээ. Би тэр нэвтрүүлгийг нь хөтлөхгүй” хэмээн гадуур ярьж яваа сурагтай.

М.Анир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж