Токиод газардсан даруйдаа Барак Обама Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй албан ёсны бус оройн зоог барьсан байна. Харин өнөө өглөө хийсэн /IV.24/ эхлүүлсэн албан ёсны уулзалтаараа Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг энхийн замаар шийдвэрлэх талаар хэлэлцжээ. Уулзалтын үеэр Барак Обама Хятадтай булаацалдаж буй хэдэн арлын маргаанд Японыг дэмжихээ илэрхийлсэн байна. Гэхдээ бас Япон газар нутгийн маргаанаас болж хүч хэрэглэсэн тохиодолд АНУ гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Токиогийн эсрэг зогсоно гэдгийг ч сануулжээ. Үүнээс гадна хоёр орны төр, засгийн тэргүүнүүд Хойд Солонгостой хийх том хэмжээний худалдаан гэрээний талаар авч хэлэлцсэн байна.
АНУ-ын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал Хятадын хүчирхэгжилтийн эсрэг Азийн холбоотон орнуудтай харилцаагаа батжуулах, хурцдаад буй газар нутгийн маргааныг намжаах зорилго агуулж буй юм. АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама Японы дараа Малайз, Филиппин, Өмнөд Солонгос улсад айлчлах аж. Түүний Азийн дөрвөн улсад хийж буй айлчлал нь энэ дөрөвдүгээр сарын 29-нд өндөрлөх юм.