ЕХ Украины зүүн нутагт хүч хэрэглэхгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

ЕХ Украины зүүн нутагт хүч хэрэглэхгүй байхыг уриалав

Киев Украины зүүн нутагт  хүч хэрэглэхээс татгалзах ёстой гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Манн мэдэгдэв.

“Газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалахад Украин хуулийн арга хэмжээ авах эрхтэйг хүлээн зөвшөөрч байгаа ч орон нутгийн байдлыг улам муутгах хүч хэрэглэх арга хэмжээг авахгүй байхыг Киевт уриалж байна” гэж тэрээр хүчний ажиллагаанд ЕХ хэрхэн хандаж буй талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.

Дөрөвдүгээр сарын 15-нд Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов хүчний ажиллагааг Украины зүүн нутагт явуулахаар зарласан байлаа. Тусгай ажиллагааныхаа идэвхтэй хэсгийн тэд Улаан өндөгний баяраар бууруулсан байв. Харин энэ мягмар гаригт тусгай ажиллагааг үргэлжлүүлэхийг Турчинов шаарджээ.

Украины Аюулгүй байдлын алба тусгай ажиллагааг Украины зүүн нутагт лхагва гаригт сэргээн явуулж эхэлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж