Шэньчэнь хотын орлогч дарга асан цааз сонсов

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Шэньчэнь хотын орлогч дарга асан цааз сонсов

Төв Хятадын Хэнань мужийн Чэнжоу хотын ардын шүүх анхан шатны төвшинд Өмнөд Хятадын Гуандун мужийн Шэньчэнь хотын орлогч дарга асан Сюй Зунхэнийг авлига авсан хэрэгт буруутай гэж үзэн хоёр жилийн хугацааны сунгалттайгаар  цаазаар авах ялаар шийтгэжээ. Мөн тэрээр улс төрийн эрхээ бүх насаараа хасуулснаас гадна хөрөнгөө хураалгасан байна.

Шүүх тогтоосноор тэр 2001 – 2009 онуудад Шэньчэнийн Коммунист намын зохион байгуулах тасгийн дарга, хотын намын хорооны орлогч, хотын дэд дарга хийж байхдаа албан тушаалаа нэг биш удаа урвуулан ашиглаж, байгууллага болон хувь хүнээс  33,18 сая юанийн авлига авсан байжээ.    

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж