
Уг ажилд “Тээлийн Шонхор” ХХК 75 хувь, “Интергрупп Интернэйшнл” ХХК 25 хувийн хөрөнгө оруулалт хийж 2011 оноос эхлээд үйлдвэрийн шаардлагатай дэд бүтцийг барьж дуусгаж буй аж. Харин 2015 оны наймдугаар сар гэхэд үйлдвэрийг бүрнээр нь ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрээс Шохойн чулууны орд хүртэл 9,8 км, үйлдвэрээс мянганы зам хүртэл 1,9 км хайрган хучилттай зам тавьсан бөгөөд 1,4 км салбар төмөр замыг ч тавьж. Үйлдвэрлэлийн эргэлтийг нь танилцуулбал, Шохойн чулууны ордоос олборлолт явуулж түүхий эдийн агуулахад хүргэх. Тэндээс түүхий эдийн тээрэмд оруулж, эргэх зуухаар дамжин, цементийн тээрэмд оруулж, эндээс агуулахад оруулсан бүтээгдэхүүнийг ачилтанд гаргадаг аж.
Хувийн хэвшлийнхний барьж байгуулж байгаа ач холбогдолтой энэ мэт үйлдвэрүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр онцолсон байна.