Оросын бөмбөгдөгч онгоцнууд барууныхныг сандаргав

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Оросын бөмбөгдөгч онгоцнууд барууныхныг сандаргав

ОХУ-ын ТУ-95 стратегийн бөмбөгдөгч хоёр онгоц өчигдөр /IV.23/ Шотландын хойд хэсгийн агаарын орон зайд орж ирсэн нь Барууны зарим орныг ихээр сандаргажээ. ОХУ-ын бөмбөгдөгч онгоцнуудыг илрүүлмэгцээ Их Британи, Нидерланд, Дани улсууд “Typhoon” байлдааны онгоцоо илгээсэн байна. Гэхдээ тэдний байлдааны онгоцнуудыг хүрч очиход ОХУ-ын цэргийн онгоц буцаад явчихсан гэнэ.

ОХУ болон Барууныхны хооронд Украинд үүссэн улстөрийн хямралын улмаас үл ойлголцол үүсээд буй юм. Барууныхны зүгээс Москва Крымыг Киевээс булааж авснаас хойш Украины зүүн болон өмнөд хилээр цэргийн хүчээ төвлөрүүлж, салан тусгаарлагчдыг өдөөн хатгах ажиллагаа явуулж буйд ОХУ-ыг хардах болсон билээ. Харин ОХУ-ын зүгээс Украины эсрэг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж