Үдэш
бүр МҮОНРТ-ийн дэлгэцээр цаг агаарын мэдээ болон эгшиглэдэг “Цэнхэр
залаа” гэх өвөрмөц нэртэй хөгжмийн бүтээлийг туурвиснаас хойш 45 жил
өнгөрчээ. Хожим Камертон хамтлагийнхан “Чка өдөр” дуу болгон залууст
хүргэсэн “Цэнхэр залаа” аялгууг монгол хүн бүр мэднэ гэхэд дэгс дүгнэлт
болохгүй. Энэхүү бүтээлийг туурвисан хүн бол Хөгжмийн зохиолч, Урлагийн
гавьяат зүтгэлтэн Самбуугийн Баатарсүх юм. Тэрбээр хорин настай байхдаа
уг бүтээлийг зүүдэндээ анх туурвижээ. Зүүдэнд орсон хөг аялгууг яг тэр
хэвээр нь буулган өөрийн багш хөгжмийн зохиолч Т.Чимиддоржид үзүүлэн
нотлуулсан бөгөөд тэр жилээсээ эхлэн цаг агаарын ая болон мөнхөрчээ.
Түүнээс хойш хөгжмийн зохиолч С.Баатарсүх 500 гаруй хөгжмийн бүтээл, 300
дуу, долоон симфони, дуурь, мюзиклээр урын сангаа баяжуулсны дотор олны
танил уран бүтээл олон бий.

"Нүдэн нуур", "Дөрвөн улирал, хоёр
амраг", "Хүрээ байшин", "Цэцгэн зүйрлэл", “Охин үр минь”, “Халтар манан
хөөрөг” гээд та бидний амандаа аялж, сэтгэлдээ эгшиглүүлэх дуртай олон
дууны аялгууг бүтээсэн хөгжмийн зохиолч С.Баатарсүх энэ сарын 30-ны өдөр
“Цэнхэр залаа”-г бүтээсний 45 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна.
Тоглолт Төмөр замын дуу бүжгийн чуулга /ТЗДБЧ/-д болох бөгөөд тоглолтод
тус чуулгын уран бүтээлчдээс гадна “Харанга”, “Камертон”, “Чингис хаан”
хамтлаг, МУГЖ Э.Бүрнээбаяр, Х.Үнэнхүү, Г.Эрдэнэбат, ТЗДБЧ-ын дарга
Д.Бямбажав нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.
Д.ЦЭЭНЭ