Бел Кауфман 100 насаа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Бел Кауфман 100 насаа тэмдэглэв

Фото: Getty Images/Fotobank     

Алдартай зохиолч Шолом-Алейхемын зээ охин Бел Кауфман тавдугаар сарын 10-нд 100 насныхаа ойг тэмдэглэв. Тэрээр инээд амьдралыг уртасгадаг гэдгийг баталж өглөө. “Тэнэглэл, бардагналыг харж сураад инээж явах ёстой. Өөрөө өөрийгөө шоглон инээж, та зовлонтой учирсан ч инээж яв” гэж тэр ярьдаг.

Бел Кауфман Берлинд төрөөд хүүхэд насаа Одессад өнгөрөөд 12 настайдаа Америкт иржээ. Багшийн мэргэжилтэй тэрээр 1965 онд “Доош буусан шатаар өөдөө өгсөх нь” гэсэн сургуулийн тухай романаа хэвлүүлэн алдаршжээ.

Саяхан 99 насандаа Бел Кауфман еврейн шогын тухай лекцийг Нью-Йоркийн Хантер-Коллежид унших болжээ. Үүний зэрэгцээ тэрээр өдөр бүр бүжгийн урланд очин хичээллэдэг. “Би яагаад унах ёстой” гэж хэмээн найз нарынхаа болгоомжлолд тэр хариулдаг ажээ. Амьдралд нь түүний хоёр дахь нөхөр Сидней Глюк хамт яваа. Кауфман 95 настайгаасаа ажилдаа өдөр бүр явж байна. Тэрээр одоо Шолом Алейхемын санг толгойлдог.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж