
Зайсан толгой дээрх хөшөөг хүн бүр мэддэг ч албан ёсны нэр нь Зөвлөлтийн дайчдын хөшөө гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ жил тохиож буй Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг угтаж Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлахаар болжээ. Хөшөөний засвар шинэчлэлийн ажилд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн туслах санаачилга гаргажээ. Тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский “Бид Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ. Ирэх тавдугаар сарын 6-нд засварыг дуусгаж, Ялалтын баяраар цэцэг өргөхөд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна бид энэ жил болох Монгол Оросын зэвсэгт хүчнүүдийн хамтарсан хээрийн сургуульд дэмжлэг үзүүлж, Халхын голын дайны тухай уран сайхны кино бүтээхэд тусална” хэмээн өгүүлж байна.
Д.ЦЭЦ