“Sony” PlayStation-ээ нэвтрүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

“Sony” PlayStation-ээ нэвтрүүлэхээр болжээ

“Sony” компани энэ сарын эцсээр видео тоглоомын онлайн сүлжээ PlayStation-ы бүрэн үйлчилгээг нэвтрүүлэх болсон гэж мэдэгдлээ.

Тус компани хакерууд хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсаныг илрүүлсний дараа видео тоглоомын онлайн үйлчилгээг түр зогсоосон юм. “Sony” компанийн хэвлэлийн төлөөлөгч Сатоши Фукуока дээрх үйлчилгээг дахин нэвтрүүлэх хугацааг наашлуулах болсноо мэдэгдсэн байна. Зуун сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдсан дээрх хэргийг “Sony”  компани нарийвчлан шалгаж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж