Йинглакийг эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Йинглакийг эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт буруутгажээ

Тайландын Үндсэн хуулийн шүүхээс өнөөдөр /IV.23/ Ерөнхий сайд Йинглак Шинаватраг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж буйг танилцуулжээ. Түүнчлэн шүүхээс Йинглак Шинаватраг ирэх тавдугаар сарын эхэн хүртэл эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээс өөрийгөө хамгаалж чадахгүй бол суудлаасаа огцрох аюул хүлээж буйг сануулсан байна. Йинглакийг буруутгаж буй хэрэг нь 2011 онд Үндэсний аюулгүй байдлын дарга Тавил Плиенсриг өөрчилж, өөрийн намдаа ашигтайгаар шийдвэр гаргасантай холбоотой гэнэ. Хэрэв Йинглак Шинаватра эрх мэдлээ хэтрүүлсэн ашигласанд буруутай нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрох аж.

Тайландад олон сар орчим үргэлжилсэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, гудамжны бослогын дараа Йинглакийн Засгийн газрынх хүч суларч, өөрийнх нь эсрэг олон тооны хэрэг үүсээд буй юм.

Тайландад үүссэн улстөрийн зөрчил Ерөнхий сайд Йинглак Шинаватраг ах Таксиныхаа заавраар ажилладаг гэх сөрөг хүчнийхний  хардлага дээр үндэслэсэн бөгөөд Засгийн газраар хэлэлцсэн өршөөлийн хуулиар дамжуулж, ахыгаа улстөрд эргүүлэн авчрах гэснээс ард олны эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Үүний зэрэгцээ сөрөг хүчин, иргэдийн шаардлагаар өнгөрсөн хоёрдугаар сард Тайландад парламентын сонгууль явуулсан боловч үр дүнг нь хүчингүйд тооцсон билээ. Йинглак Шинаватра нь парламентын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж огцрохоо мэдэгдэж байсан аж.

Б.АНХТУЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж