Барилгын хана, тааз цоолж кабель татахыг зогсооно

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Барилгын хана, тааз цоолж кабель татахыг зогсооно

Сүүлийн үед радио давтамжийн хэрэглээ өссөний дээр эфирийн телевизүүдийн чанар тааруу байдгаас өргөтгөл хийх гэж барилгуудын хана, тааз, шалыг цоолж кабель оруулах явдал нэмэгджээ. Мөн шинээр баригдаж буй барилга байгууламжинд холбоо мэдээллийн болон дохиоллын шугамыг  худаг, сувагчлалаар таталгүй агаараар татаж буй ажээ. Барилга байгууламжийг шинээр төлөвлөж, барихдаа сүлжээний худаг, сувагчлалыг хангалттай шийдэж өгдөггүйгээс  тухайн байранд шинээр кабелийн телевизийн үйлчилгээ оруулахдаа хана, тааз, шал нүхэлдэг юм байна. Холбогдох стандарт, дүрэм журам зөрчсөн энэ мэт ажиллагааг зогсоох заалтыг МХЕГ болон  Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтын ажиллагааны гэрээнд тусгажээ.

Харилцаа холбооны зохицуулах хороонд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зургаан төрлийн эрх байдаг ажээ. Эдгээр эрхээ эдлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлоготой уялдаж ажиллаж, хааж, торгох биш зөвлөн туслаж, хөгжлийг дэмжин, хүндээ хүрч ажиллахыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх улсын байцаагчийн эрхтэй хүн бүрт санууллаа. 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж