
Люксембургэд төвтэй интернэт утасны үйлчилгээ “Skype” дэлхий нийтээр 663 сая үйлчлүүлэгчтэй гэнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард тус компани хувьцаагаа худалдах гэж байгаагаа зарласан ч хойшлуулсаар байсан билээ. “Skype”-ыг 2006 онд “eBay” интернэт үнэ хаялцуулах худалдаагаар 2.6 тэрбум ам.доллараар худалдан авч 2009 онд хувьцааны 70 хувийг хоёр тэрбум ам.доллараар худалдсан байна. “Skype”-ын дийлэнх хувьцааг одоогоор “Silver Lake”, “Andreessen Horowitz” зэрэг пүүсийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг ажээ.
Н.Энх