“Алтай кашемир” компани нэрээ татжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

“Алтай кашемир” компани нэрээ татжээ

Ноолуурын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болж, УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа билээ. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Д.Золжаргал “Алтай кашмир” компани “Монгол нэгтгэл”-ээс нэрээ татсан болохыг онцоллоо. Тус компанийн хувьд Засгийн газраас гаргах 110 тэрбум төгрөгийн бондоос 20 тэрбум төгрөгийг зээлэхээр хүсэлт гаргаад байсан юм. Өөрөөр хэлбэл, “Алтай кашмир”  компани нь “Монгол нэгтгэл”-ээс нэрээ татсанаар дээрх хөрөнгөөс зээл авах боломжгүй болж буй гэсэн үг. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд 110 тэрбум төгрөгийн бондын баталгааг “Монгол нэгтгэл” хариуцаж, арилжааны банк эрсдлийг даах байдлаар нэр бүхий 13 компанид олгоно гэж заагаад байсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж