Хятадын гадаад худалдаа дөрөв дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Хятадын гадаад худалдаа дөрөв дахин өсчээ

Саяхан болсон АНУ, Хятадын худалдааны хэлэлцээрийн халуун сэдэв нь хоёр орны худалдааны харилцаанд тулгарч буй ээдрээтэй асуудлууд байв. Хятадын худалдааны өсөлт эдийн засагчдын таамаглаж байснаас дөрөв дахин их байгаа нь экспортын хэмжээ импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг хол давсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Хятадын гаалийн газраас явуулсан судалгаагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад гадаад худалдааны ашиг  11.4 тэрбум ам.долларт хүрсэн ажээ. Харин эдийн засагчид  энэ тоог гурван тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард Хятад худалдааны гэнэтийн ашиг 140 сая ам.долларт хүрсэн гэж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын экспортлогчид дэлхийн зах зээлд өрсөлдөж буй Хятадын бараа бүтээгдэхүүн юанийн ханшийг үнэгүйдүүлж байна гэж үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж