
Хятадын гаалийн газраас явуулсан судалгаагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад гадаад худалдааны ашиг 11.4 тэрбум ам.долларт хүрсэн ажээ. Харин эдийн засагчид энэ тоог гурван тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард Хятад худалдааны гэнэтийн ашиг 140 сая ам.долларт хүрсэн гэж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын экспортлогчид дэлхийн зах зээлд өрсөлдөж буй Хятадын бараа бүтээгдэхүүн юанийн ханшийг үнэгүйдүүлж байна гэж үзэж байгаа юм.
Н.Энх