нутаг дэвсгэрээс алмазтай төстэй маш жижиг хэмжээтэй чулуу олджээ. Энэ
талаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулгаас
тодрууллаа.
-Өмнөговь аймгаас алмаз олдсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Өмнөговь
аймгаас алмазтай төстэй чулуу олдож байна гэж ярих болсон. Сүүлийн үед
олдоц нь ихсээд хүмүүс их очиж, газар ухаж байна. Одоохондоо алмаз мөн
гэж баттай хэлэхэд хэцүү. Бид Геологийн төв лабораторид алмазтай төстэй
чулууны нарийн ширхгийн дээжээс авч, шинжилгээнд явуулахад бэлэн болсон.
Удахгүй явуулна.
-Алмаз олдсон гэх сургаар хүмүүс олноороо очиж, ойр орчмын газрыг ухаж байна гэсэн. Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Анх
ийм мэдээлэл гарахад хүмүүс олноороо цуглаж, газар ухаж, эмх
замбараагүй байдал бий болсон тул бид цагдаагийн байгууллагатай хамтран
хүмүүсийг албадан тарааж байсан. Түүнээс хойш гайгүй болсон ч сүүлийн
үед хүмүүс дахин очих боллоо. Өчигдрийн байдлаар нөхцөл байдал тайван,
олон хүн бужигнаагүй байсан. Алмазтай төстэй гэх энэ чулуу нь маш жижиг,
элсэн чихрийн хэмжээтэй учраас хүмүүс олдсон газраас нь хуруугаа
норгож, эсвэл скочоор наалдуулж авч байна. Бид алмаз мөн эсэхийг нарийн
шалгуулах хэрэгтэй.
-Олсон хүмүүс нь өндөр үнээр зарж байгаа гэсэн. Энэ үнэн болов уу?
-Алмазтай
төстэй чулууг олдсон газарт нь очиж, авч байгаа хүмүүс нэг сая төгрөгт
хүргэн худалдаж байгаа гэсэн мэдээллийн дагуу хаана зарж байгааг
аймгийн цагдаагийн газартай хамтран хайж үзсэн. Одоогоор алмаз худалдаж
авсан хүмүүсийг олоогүй. Энэ мэдээлэл баттай биш байна. Бид цагдаагийн
газартай хамтран шалгалтыг тасралтгүй хийх болно.