
-"Давхар дээл"-ийн асуудал энэ долоо хоногт хэлэлцэгдэхээргүй болж байна уу?
-Энэ долоо хоногт хэлэлцүүлэхгүй болж байх шиг байна. Гэхдээ бид дахиад шаардана. Ардчилсан нам дотроо улс төрийн зөрчлөө шийдэж чадахгүй байна. Ардчилсан нам фракцийн тогтолцоотой таван ерөнхий сайдтай байх шиг байна. Бие дааж төсөв мөнгийг үр ашиггүй зарцуулдаг том толгойнууд энэ намд бий. МоАХ-ынхан тендер шахдаг. Засгийн газар их хурлынхаа дээр гарчихаад хяналтаа алдаад байна. Их хурал чинь ард түмний сонголт биз дээ. Хяналт тавих учиртай. Гэтэл бид хяналт тавьж чадахгүй байна. Байнгын хороо нь ирцээ бүрдүүлээд ганц асуудал хэлэлцүүлчихэж чадахгүй байна.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын буруу гэж үзэж байна уу?
-Байнгын хороодын хүүхэлдэйнүүдийг хардаа юм хийж чадахгүй дүр эсгэдэг хүмүүс. Хуралдаанд АН-ынхан бодлогоороо бүгд орж ирэхгүй байна. Намаас нь хөөнө. Их хуралд нэр дэвшүүлэхгүй шалгана шүүнэ гээд л. Авлигатай тэмцэх газар өгнө гэж намынхныг айлгаад байна. Тэд ийм сонин аргатай болсон. Монголын улс төр утгаа алдаж байна. Нэг нь гарлаа гэхээр нөгөөх нь барьцаалдаг болсон. Ийм бохир зүйлийг "давхар дээл" тайлуулж байж өөрчлөх гээд байгаа юм. Их хурал нь их хурал шиг байж, ард түмний төлөөлөл нь гүйцэтгэх засаглалаа шалгадаг байх хэрэгтэй. АН-ынхан одоо бүгд яах уу гээд өрөөндөө сууж байгаа. Намын дарга нь гаргахгүй шүү гэсэн байдалтай үүдэнд нь хараад зогсож байгаа биз. Тэд Монголын 20 жилийн ололт амжилтыг нурааж байна. Иргэд өрөөс өрийн хооронд, цалингаас цалингийн хооронд явж байна. Хоёрхон жилийн дотор манай эдийн засаг эрсдэлтэй, найдваргүй гэдгийг олон улсад харууллаа.
Эх сурвалж: www.medee.mn