
Өнгөрсөн шөнийн тоглолтын үеэр “Челси” клубын үндсэн хаалгач Петр Чех мөрөндөө гэмтэл авч, энэ улиралд дахин талбайд гарах боломжгүй болсон нь зочин багийн хувьд харамсалтай мэдээ байв. Чехийн адилаар Жон Терри ч мөн хөлний бэртлийн улмаас ирэх долоо хоногт “Стэмфорд Бриж”-д болох хариу тоглолтыг өнжихөөр болж байна. Гэхдээ сайн мэдээ нь “Челси” шигшээд шалгарч чадвал тавдугаар сарын 24-нд болох финалын тоглолтод Терри эргэж ирэх боломжтой гэнэ.
Аваргуудын лигийн хагас шигшээ шатны нөгөө тоглолт өнөө шөнө болно. Энэ шатанд учраа таарсан Испанийн “Реал Мадрид” болон Германы “Байерн Мюнхен” багийн тоглолт “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болно.
Б.БИЛЭГ