Хотын дарга сэтгүүлчидтэй уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Хотын дарга сэтгүүлчидтэй уулзалт хийнэ

Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлж, 2030 он гэхэд жилдээ таван сая жуулчин  хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийх гэнэ. Уулзалт 11.00 цагт “Хангарьд” ордонд болох бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж