Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, болосвол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар  2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайлан;

•Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайлан.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төсөл;

•Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай;

•Намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын тайлан;

•Хаврын чуулганы болон түүний завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;

•Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж