Нийтийн дууны шилдгийн шилдгийг тодруулах “Алтан хуур” наадам өнөөдөр тохиож байна. Эл наадмын улаан хивсний ёслол өнөөдөр 17.00 цагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Нийт 12 төрлийн номинацитай “Алтан хуур” наадамд 60 гаруй уран бүтээлчид уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа билээ. Одоогоор уран бүтээлчид гала тоглолтондоо бэлдэхээр Монгол бөхийн өргөө рүү орцгоосон байна. Анх удаа нийтийн дуучид Улаан хивсний ёслол хийж байгаа бөгөөд тэр болгон хүмүүст хүрээгүй бололтой. “Энэ юу болоод байгаа юм бол?” гэсэн хүмүүс үзэгчдийн дунд олон байсныг нуух юун.
“Алтан хуур” наадмын шилдэг уран бүтээлчид, уран бүтээлүүд тун удахгүй тодорно.
Э.ТЭКҮ