Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Дээврээс тольдохуй

National
Geographic Mongolia


Т.ХАНГАРЬД бол хотыг “өөр” өнцгөөс дуранддаг залуу гэрэл зурагчин. Их хотын хөл
татрах үеэр өндөр барилгуудын оройд гарч Улаанбаатарын шинэ өнгө төрхийг
илэрхийлэх цуврал зургуудаа буулгадаг. Тэр одоогоор 6 барилгын дээвэр дээр
гарчээ.

Т.ХАНГАРЬД: "Зуны хэдэн сар өндөр барилгуудын дээрээс хотын зураг авсан би
намар гэхэд улам туршлагажиж хэдийд, хэрхэн зураг авахаа сайн мэддэг болсон юм.
Тиймээс зураг авах өдрөө аль болох юманд гогдохооргүй энгийн хувцас өмсөж,
ихэвчлэн үүрээр юм уу, оройн цагаар гарна. Нэг гарахдаа 3-4 цаг болдог. Гэхдээ
өндөр барилгын дээвэр бүр адилгүй. Нэг удаа дээврийн хөндлөн огтлолцсон дам
нуруун дээгүүр яг л хөлд ороогүй хүүхэд шиг мөлхөн байж камерныхаа хөлийг
байрлуулан зураг авсан юм. Харин хэсэг хугацааны дараа орчиндоо дасаж,
байрлалаа солихдоо зургийнхаа тоноглолыг гартаа барин зоригтойгоор урагш алхаж
чадсан."

Илүү дэлгэрэнгүйг:
http://nationalgeographic.mn/mod-15/i-1231/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж