Nokia-г Microsoft Mobile гэж нэрлэдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Nokia-г Microsoft Mobile гэж нэрлэдэг болжээ

Фото: Dado Ruvic / Reuters

Финийн Nokia гар утасны үйлдвэрлэгч Microsoft-тай нийлсний дараа түүний нэгэн салбар болж Microsoft Mobile Oy нэртэй болж байгаа тухай NokiaPowerUser хэвлэлд Nokia-гийн өнөөгийн удирдлагын захидлаас иш татан мэдээлжээ.

“Microsoft ба Nokia хоёрын наймааны ажиллагаа төгссөний дараа Nokia Oy корпорацийн нэр нь Microsoft Mobile Oy гэж нэрлэгдэнэ” хэмээн захидалд өгүүлжээ. Баримтад өгүүлснээр нийлүүлэгч нартай байгуулсан гэрээ, үүрэг нь хадгалагдан үлдэх гэнэ.

Nokia нь смартфон, таблет зохих бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Devices&Services өөрийн бизнесээ Microsoft компанид 5,44 тэрбум еврогоор худалдахаар тохиролцсон ба наймааг энэ дөрөвдүгээр сард дуусгах ёстой. Наймааны дараа Nokia брэнд сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэх Nokia Solutions and Networks (NSN), геолокацийн бренд Nokia Here ба технологи, лицензийн хөгжлийн Advanced Technologies гэх өөрийн бүлдсэн гурван чиглэлээр ажиллах юм.

Смартфоны бизнесийн бааз дээрээ Microsoft-д Nokia нь төхөөрөмж болон үйлчилгээний салбарыг байгуулах учраас түүнийг Microsoft Mobile Oy  гэж нэрлэж байгаа нь ирээдүйн төхөөрөмжийн маркетингийн зүгээс зөв алхам болж байна. Салбарыг Nokia корпорацийн экс-ерөнхий захирал Стивен Элоп толгойлох болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж