
Украиныг холбооны болгох талынхан даваа гаригт Луганск хотноо “Ард түмний захирагч”-аараа Валерий Болотовыг сонгожээ. Энэ тухай хотын 0642.ua. сайтад тэр өөрөө мэдээлсэн байв. “Луганскийн ард түмэн намайг сонголоо. Би итгэлийг нь хөсөрдүүлэхгүйн төлөө зүтгэнэ” гэж тэр амлажээ.
Зүүн өмнөд бүсийн армийн командлагч гэх Болотов дөрвөн нэр дэвшигчээс хамгийн өндөр санал авсан гэнэ. Сонгууль өмнө эсэргүүцэл гаргагчдын эзэлсэн мужийн Аюулгүй байдлын албаны байшинд болсон байна.
“Ард түмний” гэх захирал мужийн арми байгуулсныг зарлаад түүнд бүсийн отрядууд орно гэв. Мөн тэрээр Луганскийн статусын талаар бүх нийтийн санал асуулгыг тавдугаар сарын 11-нд явуулахаар зарлажээ. Энд мужийн статус болон түүний автономын тухай асуух гэнэ. Дараа нь тавдугаар сарын 18-нд хоёр дахь шатны санал асуулгаар мужийн тусгаар тогтнол буюу Оросын бүтцэд багтах талаар асуулга явуулна.
Даваа гаригт Харьковт Владимир Варшавский гэдэг хүнийг бас л “ард түмний захирагчаар” сонгосон байлаа.