Солонгос одод аврах ажиллагаанд хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Солонгос одод аврах ажиллагаанд хандив өргөв

Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрсөн лхагва гаригт /IV.16/ 475 хүнтэй “Севол” гатлага онгоц осолдож, живснээс 108 хүн амь үрэгдэж, 190 гаруй хүн далайд сураггүй болоод буй юм. Долоо дахь өдрөө үргэлжилж буй аврах ажиллагаа болон хохирогчдын ар гэрийнхэнд дэмжлэг болох үүднээс Өмнөд Солонгосын алдартнууд хандив өргөж эхэлсэн байна. Тухайлбал, “Нар сарны тэврэлт” сериалын жүжигчин Чон Ил-ү аврах ажиллагаанд зориулан хувиасаа 30 сая вон /29 мянга орчим ам.доллар/ хандивлажээ. Мөн “Зүрхэнд шингэсэн намар” сериалын гол дүрийн жүжигчин Сун Сын-хонь, “Хосгүй хүчтэй гүнж” киноны жүжигчин Он Жу-вон, бейсболын тамирчин Рю Хёнь-жинь, уран гулгагч Ким Юна, жүжигчин Хан Жи-вон зэрэг олон алдартнууд тодорхой хэмжээний мөнгөн хандив өргөөд буй гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж